М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
125
АБГБ-ын байнгын хорооны хуралдаан ирц хангалтгүйн улмаас нэг цагийн дараа эхэллээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ирц хангалтгүйн улмаас нэг цагийн дараа эхэллээ. Хуралдаан 10:00 цагт эхлэх байсан боловч 11:00 цагийн байдлаар 29 гишүүнээс 17 нь ирсэн байна.

Хэлэлцэх асуудлууд:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд