

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Өнгөрсөн жил төсөв ярьж байхад УИХ-ын гишүүд багш нарын цалинг нэмье гэдэг шаардлага тавьсан. Багш нарын цалинг нэмэхтэй зэрэгцэн багш, ажилтаны цалин гэж хэлээд боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүний цалин нэмэх шийдвэр гарсан. Үүн дээрээс бүх зардлын алдаа гарсан.
Багш нарт өндөр цалин өгье гэж байгаа болохоос жижүүрийн цалин бүх газар адилхан. Эндээс алдаа, дампуурал эхэлсэн. Ийм төсвийг цаашаа ажил хэрэг болгох гэж зүтгэсээр байгаад өнөөдөр төсвийн тодотоголд хүрсэн.
Төсвийн тодотгол өргөн барихдаа төсвийн хүрээ болоод бусад хууль тогтоомжид нийцүүлж өргөн барих хуультай. Гэтэл энэ хууль зөрчигдөж өргөн баригдсан. Өргөн баригдахдаа өрийн хэмжээ нэмэгдүүлэхээр өргөн баригдсан. Алдагдлыг 1 их наядаар нэмэгдүүлж өргөн барьсан нь хууль зөрчсөн.
Хэрэв хууль өөрчлөх гэж байгаа бол эхлээд төсвийн хүрээгээ өөрчлөх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг парламент дэмжих юм бол бид буруу явна гэдгээ парламент өөрөө зөвшөөрөх юм бол Засгийн газар тэр буруу бодлогоо оруулж ирэх боломжтой.
Шууд дамжуулалт:
