

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрээр, Төсөв дээр эрчим хүчний татаас гээд мөнгө орж ирж байгаа. Хуучин бол ОХУ-аас оройн оргил ачааллын үед зохицуулалт хийхийн тулд эрчим хүч авдаг байсан. Өөрөөр хэлбэл, Зөвхөн ОХУ-аас эрчим хүчний хараат байсан гэсэн үг. 20-30 тэрбум төгрөг төлдөг. Оройн оргил ачааллын үед хэргэлдэг байсан.
Гэтэл ирэх оны төсөв дээр Хятад Улсад төлөх эрчим хүчний алдагдлын татаас 51.4 тэрбум. ОХУ-ынх 30 тэрбум. Ингээд 1 орноос хараат байсан бол одоо 2 дахь орноосоо эрчим хүчний хараат болж байна.
Оюутолгойг эрчим хүчээр хангахын тулд Мандалговь хүртэл 300 кв-ын шугам, цаашаа нь Оюутолгой хүртэл 220 кв-ын шугам татаж өгсөн. Гэтэл энэ шугамыг ашиглан Хятадаас эрчим хүч авдаг болох гэж байгаа юм байна.
Эрчим хүчний яам дээр 500 мегаваттын нар салхины станц баригдах тендер зарлагдсан. Энэ станц ашиглалтад орвол нар жаргах, салхи зогсох үед энэ их өндөр хүчин чадлыг хаах боломж байхгүй. Зохицуулах боломжгүй. Үүнийг ажиллуулахын тулд Хятадын системтэй холбогдоно гэсэн үг.
Шууд дамжуулалт:
