Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ
7 цагийн дараа
323
З.Мэндсайхан: 11-р сарын 1-ээс ахмадуудын тэтгэврийг нэмэх хуулийн зохицуулалт хийсэн

Сангийн сайд З.Мэндсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Төсвийн тодотголд Засгийн газраас 2 бодлого оруулж ирж байгаа. Гадна орчинд нефть, эрчим хүчний үнэ өслөө. Үүнийг дагаад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ нь бид инфляцыг импортлоод байна гэсэн үг. Үүнийг дагаад дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. 

7 сард инфляц 13 хувьтай гарсан байсан. Үүний 50 хувь дотоодын буюу мах хүнсний ногоо, гурил байна.  Тиймээс иргэдийн инфляцад идэгдээд байгаа орлогыг дэмжих. Нөгөө талдаа инфляцад өртөөд байгаа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх хоёр чиглэл оруулж ирж байна. 

Багш нарын төсөвт суугаагүй цалингийн зардал байгаа. ЗГ зардлаа танаад багш нарын цалинг шийднэ. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 11 сараас 20 хувиар нэмэхээр тооцоод зардлыг нь шийдээд ороод ирж байна.  Хавар нийгмийн даатгалын багц хуулийг батлаад суурь тэтгэвэр гэх ойлголтыг гаргаж ирсэн. Олон жил ажиллах тусмаа илүү өндөр авдаг зарчмыг баталсан.

Энэ хүрээнд ахмадуудын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ирэх оны 1 сарын 1-ээс хэрэгжихээр байсан. Харин бид энэ хугацааг хүлээхийг хүсээгүй. Яагаад гэхээр ахмадууд үнийн өсөлтөд маш хүчтэй нэрвэгдэж байгаа. Тиймээс 11-р сарын 1-ээс хэрэгжихээр хуулийн зохицуулалт хийж, төсвийг нь тооцоолж орж ирсэн. ЗГ зардлаа танаж ахмадуудынхаа тэтгэврийг нэмнэ. Үүнд 450 мянган ахмадууд хамрагдана. 

Шууд дамжуулалт