

Боловсролын сайд П.Наранбаяраас багш, ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Д.Бум-Очир гишүүн сая хурал дээр над руу хувийн дайралт хийсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр гурван улс төрийн хүчин хамтарсан засгаа байгуулаад ажиллаж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх ёстой гэх байр сууриа Хүн нам илэрхийлсэн. Хариуцлагаа хүлээж байгаа улс төрийн хүчин руу Д.Бум-Очир мэтийн гишүүн дайраад байх ямар хэрэг байгаа юм.
Өнөөдрийн төсвийн тодотголоор төрийн албан хаагч, үйлчилгээний ажилчдыг алийг нь нь алаг үзэхгүйгээр цалин нэмнэ гэдгийг дэмжиж байгаа.
2016-2020 оны хооронд багш нарын цалинг нэмээгүй. Үүнээс хойш нэмсэн ч үнэхээр чамлалттай байсан. Ингээд үндсэн цалинг нь нэмье гэсэн шийдэлд хүрсэн. 1.483.000 байсан үндсэн цалин шууд 2.2 сая болсон. 50 хувиар шууд нэмэгдсэн.
Гэвч үүнтэй нэмэгдээд 2 асуудал үүссэн. Зөвхөн багш нар байх юм уу гэж. Тухайн үед боловсролын салбарт 93 мянган хүн ажиллаж байсан. 58 мянга нь багш нар байсан. Үлдсэн 35 мянга нь сургуулийн номын санч, эмч, нийгмийн ажилтан, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог хүмүүсийн цалинг нэмэхгүй байж болохгүй.
Ингээд боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэхийн тулд 1 их наядын хүсэлт тавьсан. Гэвч УИХ 618 тэрбумыг баталж өгсөн. Ингэснээр үндсэн цалинг 50 хувь нэмэх амлалтаа бүрэн биелүүлсэн.
Шууд дамжуулалт:
