Ж.Батдорж
Сэтгүүлч, Нийтлэлч
Гадаад мэдээ
7 цагийн дараа
93
Оросын Гадаад хэргийн сайд Орос, Хятад хоёрт бие биенээсээ нуух технологийн нууц байхгүй гэв

Орос, Хятад улсууд тэгш эрхтэй, стратегийн түншлэлийг бий болгосон бөгөөд манай хоёр улсад бие биенээсээ нуух технологийн нууц байхгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

Тэрээр "Сама Меньшова" онлайн төсөлд өгсөн ярилцлагынхаа үеэр "Тийм ээ. Бидэнд Хятадтай бие биенээсээ нуух технологийн нууц байхгүй. Энэ нь мөн хамтарсан баримт бичигт дурдсанчлан бидний стратегийн цогц түншлэлийн тэгш, харилцан ашигтай шинж чанарыг харуулж байна. Бид дэлхийн хамгийн том хоёр улс бөгөөд хөрш зэргэлдээ амьдардаг" гэж хэлжээ.

Лавров Орос улс Бээжингийн “бага түнш” болох эрсдэлтэй юу гэсэн асуултад хариулахдаа Москва, Бээжин хоёрт хэзээ ч ийм мэдрэмж төрж байгаагүй гэж онцлон тэмдэглэсэн байна.

 

Ж.Батдорж

Эх сурвалж: Риа новости