Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
80
СБД инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтийг үе шаттай хийхэд дэмжин ажиллана
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 121 орон сууц, 690 аж ахуйн нэгжид 48.213 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан халаалт, халуун, хүйтэн ус болон бохир ус татан зайлуулах үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас хүргэн ажиллаж байна. Нийт инженерийн шугам сүлжээний 71.8 хувь нь 25-аас дээш жилийн насжилттай болсон тул шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, найдвартай ажиллагааг хангах шаардлагатай.
Тийм учраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас дүүргийн удирдлагуудтай уулзалт хийж, инженерийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар танилцуулан, ирэх оны нийслэл болон дүүргийн төсөвт тусган шийдвэрлүүлэх асуудлаар санал солилцов. Энэхүү уулзатад дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, ИТХ-ын дарга Х.Нямдагва, менежер Э.Чинзориг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Э.Энхтөр, Ерөнхий инженер Ж.Пүрэвжамц болон Төв, Зүүн түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх 5, 6, 8 дугаар төвийн дарга, ахлах инженерүүдийн оролцсон юм.
Тус байгууллагын хийсэн үзлэгээр дүүргийн нутаг дэвсгэрт гадна тэжээлийн кабелийн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй нийт 58 шугам бий. Тэдгээрийг хариуцах эзэнтэй болгох, шугамд эвдрэл, гэмтэл гарсан үед хариуцах, шуурхай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахаар тохиролцов. Мөн яаралтай дуудлага, гэмтэл саатал гарсан үед шуурхай арга хэмжээ авч ажиллах, зураг төсөв нь боловсруулагдсан зарим ажлуудын хөрөнгийг дүүргийн төсөвт тусган шийдвэрлэж, оршин суугчдын дулаан хангамжийг хэвийн найдвартай хангахад талууд хамтран ажиллахаар боллоо.