М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
78
25-р тусгай сургуулийн сурагчдын тоо хүчин чадлаасаа хэтэрчээ

Тус сургууль нь хамгийн ихдээ 220 хүүхэд хүлээж авах боломжтой боловч одоогийн байдлаар 280 хүүхэд суралцаж байгаа юм. Тусгай сургуулиуд нэг ээлжээр хичээллэж, үдээс хойш хүүхдүүдэд нэмэлт сургалт орох ёстой боловч анги танхим хүрэлцдэггүй учраас хоёр ээлжээр хичээллэдэг байна.

25-р тусгай сургуулийн захирал Ц.Гэрэлмаа: Манай сургууль 1967 онд байгуулагдсан. Өмнө нь хоёр ээлжийн нэгдүгээр анги хүлээж авдаг байсан бол энэ жил дөрвөн ээлжийг хүлээж авлаа. Энэ нь жил ирэх тусам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олширч байгааг илтгэж байна. Тусгай сургуулиуд нэг ээлжээр хичээллэж, үдээс хойш хүүхдүүдэд нэмэлт сургалт орвол их үр дүнтэй байдаг. Гэвч анги танхим хүрэлцээгүйн улмаас хоёр ээлжээр хичээллэж байна.

Өргөтгөл бариулах саналыг олон удаа хүргүүлсэн боловч одоогоор шийдэлд хүрээгүй.

Эцэг эхийн төлөөлөл: Сургуулийн гадаах талбай бага учраас өргөтгөл барихад хүндрэлтэй байдаг байх. Мөн спорт талбай байхгүйн улмаас хүүхдүүд тэмцээн уралдаанд орохдоо өөр сургууль руу явдаг. Хэл заслын сургалтыг сайжруулж, удаан хугацаанд оруулах шаардлагатай байгаа.

Эцэг эхийн төлөөлөл: Жил ирэх тусам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа учраас сургуулийн байр хүрэлцээгүй болж байна. Нэг ээлжээр хичээллэж, үдээс хойш нэмэлтээр хэл заслын хичээл оруулаасай гэж боддог.  

Мөн сургуулийн захирлын зүгээс зөвхөн бага ангиудад хэл заслын хичээл ордог боловч одоо есдүгээр анги төгстөл нь орох шаардлага үүсэж байгаа. Иймд

сургалтын хөтөлбөрийг өөрчилж, сургуульд ноогдох багш нарын тоог шинэчлэх цаг болсныг хэлж байна.