М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
87
Түрээсийн байрны залилангийн улирал эхэлж байна

Их сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан түрээсийн байрны залилан нэмэгддэг. Цагдаагийн байгууллагаас төлбөр төлөхөөс өмнө заавал гэрээ байгуулж, нотариатаар батлуулахыг зөвлөж байна.

Залилуулсан хохирогч: Гурван сарын хугацаатайгаар нэг өрөө байр түрээслэхээр 3 сая 300 мянган төгрөг шилжүүлсэн. Түрээслүүлэгч гадагшаа явах гэж байгаа учраас байраа түрээсэлж байгаа гэж хэлсэн л дээ. Тухайн үедээ ямар нэгэн гэрээ байгуулалгүй шууд л байрандаа орсон.

Гурав хоногийн дараа байрны жинхэнэ эзэн ирэхэд, түрээсэлж байсан хүн нь надад давхар түрээсэлсэн юм байна гэдгийг мэдсэн.

Мөнгө шилжүүлсэн дансны хуулга байгаа ч гэрээ байгуулаагүй учраас мөнгөө олж авч чадаагүй.

Цагдаагийн урьдчилан сэргийлэн албаны ахлах мэргэжилтэн Ш.Жамъяндорж: Нийт гэмт хэргийн 34 хувийг залилангийн гэмт хэрэг эзэлдэг. Ялангуяа одоо түрээсийн байрны залилангийн улирал эхэлж байна. Иргэд урьдчилгаагаа шилжүүлэхээс өмнө заавал гэрээ байгуулж, нотариатаар батлуулах хэрэгтэй.

Залилангууд ихэвчлэн хямд үнээр, яаралтай, өөр хүний нэр барьж хийгддэг.

Зах зээлийн үнээс хямдаар, гадагшаа явах гэж байгаа учраас яаралтай түрээсэлж байна зэргээр бусдын байрыг түрээслэх эсвэл өөр хүний тавьсан зарыг хуулж тавих зэрэг тохиолдол элбэг байдаг.