m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
20 мин дараа
495
Сурагчийн өрхийн орлого хэд байх нь сургуульд хамааралтай юу?

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өнөөдөр 7 хоног өнгөрлөө. Харин зарим ерөнхий боловсролын сургуулийн хувьд 7 хоноогүй байхад эцэг, эхийн хурал хийгээд амжжээ.

Харин энэ үеэрээ эцэг, эхчүүдээс судалгаа авчээ. Тодруулбал,  1 сарын өрхийн орлого, өнчин эсэх, эмээ өвөөтэйгөө амьдардаг эсэх асуумж судалгаа авсан байна. Гэвч эндээс хамгийн сонин асуулт нь өрхийн 1 сарын орлого хэд вэ гэх асуулт байсан талаар эцэг, эхчүүдийн төлөөлөл ярьж байна.

Эцэг, эхийн төлөөлөл: Нэг сарын орлого хэд вэ гэх асуултын цаана хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртөж магадгүй гэх сэтгэгдэл төрсөн. Учир нь одоогийн хүүхдүүд их сийрэг толгойтой болсон.

Танай аав, ээж хэдэн төгрөгийн цалин авдаг, хаана юу хийдэг вэ гэх зэрэг асуултыг бие биеэсээ асууж, бага цалин авдаг аав ээжтэй хүүхдийг ядуу гэж шоглодог болсон байна. Үүнээс үүдэн хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Тухайн өрхийн нэг сарын орлого яг хэдэн төгрөг байх нь сургуульд тийм ч хамааралтай асуудал гэж бодохгүй байгаа гэлээ.

Харин тус асуудлын талаар Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очироос тодруулахад, Энэ төрлийн асуумж, судалгаа авдаг. Гэхдээ нийтэд ил тод тавигддаггүй гэх хариултыг өглөө.