Ж.Батдорж
Сэтгүүлч, Нийтлэлч
Нийгэм
2 цагийн дараа
181
Т.Аубакир: Нийгмийн даатгал төлөгчдийн тоо 22 мянгаар нэмэгдсэн

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр нийгмийн даатгал болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлээд бид төсвийн тодотголыг хэлэлцээд явж байна. Удахгүй нийгмийн бодлогын байнгын хороогоор орно. Ирэх нэг дэх өдөр УИХ-ын чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэнэ. Хэрвээ тодотгол батлагдаад явбал ирэх 11-р сарын 1-нээс суурь тэтгэвэр нэмэгдээд явна гэсэн үг.    

Энэ нь нийт тэтгэвэр авч байгаа 53 орчим мянган иргэд маань ажилласан жил, төлсөн шимтгэлтэйгээ уялдаад 100-300 мянган төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгдэж, он гартал 2027 оноос цаашаа дахиад нэмэгдээд явна гэсэн үг.

2027 оны 1-р сарын 1-нээс бид ирэх оны улсын төсөвт өгсөн саналаар бол дахин суурь тэтгэвэр дээрээ инфляцийн нэмэгдэл мөн итгэлцүүрийн нэмэгдлийн асуудлыг оруулж ирнэ. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох субьект нь улсын 3 талт хэлэлцээр гэж байдаг. Энэ нь нэг талаасаа төр нөгөө талаасаа ажил олгогч бас нөгөө тал нь ажилтны төлөөлөл буюу үйлдвэрчний эвлэл гэсэн 3 байгууллагаас бүрддэг. Сая бид өнгөрсөн хугацаанд улсынхаа хэлэлцээрийг хийсэн. 

Төрийн зүгээс болон ажил олгогчдын зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяд аваачихыг ажил олгогч тал маань зөвшөөрөхгүй байгаа. Мөн нөгөө талаас төр ч зөвшөөрөхгүй байгаа.

Тийм учраас энэ хэлэлцээр түр зогссон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутамд шинэчлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ, ЗГ дангаараа шийддэггүй. Ажил олгогчдын төлөөлөл, ажилтны төлөөлөл мөн салбар яам оролцдог.

Янз бүрийн нэмэгдэлүүдтэй уялдаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хэмээнд хөдөлгөх шаардлага байгаа юу гэвэл байгаа.

Энэ асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, энэ оны сүүлийн инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулж дахиж хар гэсэн чиглэлийг надад өгсөн учраас түр зогссон байгаа. Улсын хэмжээнд ажил эрхлэлт нэмэгдэж байгаа үзүүлэлт гарсан.

Мөн зарим төрийн албан хаагчдыг цомхтгосонтой холбоотойгоор ажилгүй болсон иргэд ч бий. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 2024 онтой харьцуулахад 22 мянгаар нэмэгдсэн” гэлээ.