Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
467
М.Нарантуяа Нара: Т.Аубакир сайд хасгуудын асуудлыг өөрөө гаргаж ирсэн

УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр, Т.Аубакир сайд Баян-Өлгий аймгаас 2 дахь удаагаа сонгогдсон. Т.Аубакир сайд хасгуудын асуудлыг өөрөө гаргаж ирсэн. Баян-Өлгий аймагт консулын газар барина гэж ярилцлага өгснөөр асуудал үүссэн. Тэр хүн манай казахууд 100 мянга даваад гарчихлаа. Бид нарт цус сэлбэх хэрэгцээ шаардлага байна. Тийм учраас Казакстаны консулыг барих нь юу нь буруу гэж ярьсан. 

Энэ асуудалд би УИХ-ын гишүүн биш байсан ч, иргэн хүнийхээ хувьд надад гайхах, асуудал дэвшүүлэх эрх байгаа. Үүний хариуд үй олон хасгууд ажил амьдрал руу маань дайрч орж ирсэн. 

Дараа нь Т.Аубакир сайд намайг дуудаад очиж уулзсан. Социализмын үед Казахуудыг нутаг зааж үйлдвэр, модны аж ахуйд ажиллуулж бүгдийг нь хяналттай байлгадаг байсан. Харин Ардчилал гарснаас хойш Баян-Өлгийг хайхарч, хамгаалдаг хүн байхгүй болчихсон. 

Шууд дамжуулалт: