М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.09.10 10:22
549
Сурагчид номоо дундаа хэрэглэж ч хүрэхгүй байна

Улсын хэмжээнд дунд болон ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байна. Боловсролын яамнаас энэ хичээлийн жил 6-12 дугаар ангид ашиглах 104 нэрийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх 3.4 тэрбумын тендрийг зарласан байна. Гэвч одоогоор шалгаруулалтын хариу гараагүй гацсан байдалтай байгаа юм. 

Боловсролын сайд асан Б.Наранбаяр: "Аравдугаар сарын 1 гэхэд сурах бичгээ хэвлэж, тарааж амжих уу. 6-12 дугаар ангийн сурах бичиг 62 хувийн хангалттай байна. Сурах бичгээ хэвлүүлэх ажил чинь зуун задгай, жаран хангархай хэвээрээ байна" гэж шүүмжлэв. 

Сургуулиуд байгаа сурах бичгээ тараасан боловч нэг ангид 10-20 хүүхдэд л хүрэлцэж байна гэлээ. 

Сурагч: 45 хүүхдээс 20 нь ном авсан. Хүүхэд болгон ижил хурдаар бичихгүй учраас ундаа тавьж хэрэглэх хүндрэлтэй байгаа. Ихэнх нь гаднаас түрээсэлж, худалдаж авах байх. 

Сурагч: Манай ангийн хүүхдийн хагасын хагаст л ном хүрэлцэж байгаа. Тэгш байдлаар шийдэхийн тулд сугалаа сугалж, ёндоорсон хүүхдүүд ном авсан. Ихэнх нь номгүй байгаа учраас багш нар номноос хичээлээ ороход хүндрэлтэй байгаа. Нодлин ч бас ийм байсан. Гэхдээ энэ жил бүр цөөн ном ирсэн. 

Сурагч: Номоо дундаа тавихаар дараагийн хуудас руу эргүүлмээр байвч нөгөө хүүхэд маань удаан бичдэг эсвэл хичээлээ хийхгүй бол хоцрогдол үүсэх гээд байдаг талтай. 

Сурагч: 45 хүүхэдтэй боловч 11 сурагчид л ном хүрсэн. Бусад нь хувьдаа л авах юм шиг байна лээ. Сургуулиас их цөөхөн ном өгсөн. Дундаа ч тавьж хэрэглэж хүрэхгүй байгаа.