
Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хяналт шалгалт, гомдлын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой гомдол ихэсч байна. Жишээлбэл,
-Эцэг эхчүүдээс хөрөнгийн мэдээлэл шаардах
-Түр оршин суугчийн бүртгэлтэй хүүхдийг сургуульд бүртгэхгүй байх
-Үе тэнгийн дээрэлхэлт
-Багш ажилтнууд хүүхэдтэй зүй бус харьцах
-Сургуулиудын даац хэтрэх гэх мэт.
Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байна. Мөн ахуйн зориулалтын хуванцар сандал дээр сууж байгаа гэх мэдээллүүд ирсэн.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг урьдчилан тооцоолж, шийдвэрлэх шаардлагатай байна.
Алслагдсан сумдын дотуур байранд хүүхдийн эрхийн зөрчилтэй хэвээр байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумын дотуур байр дотроо ариун цэврийн байгууламж байхгүй учир хүүхдүүд гадаа бие засаж байна.
Зургаан настай хүүхдийн хувьд хөл хоорондын зайн стандарт хангаагүй байна. Энэ бол зөвхөн нэг сумын жишээ юм. Хүүхдийн эрхийг хангахын тулд орон нутаг болон улсын төсвөөс урсгал зардал хийх шаардлагатай байна.
Шууд үзэх:
