М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
144
З.Мэндсайхан: Төсөвт хувийн сургуулиудад тоног төхөөрөмж авч өгнө гэж байгаагүй

Хувийн сургуулиудад 9.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэх мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа. Тэрээр “Сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд хувийн сургуулиудын урсгал зардлыг төлж, анги танхимыг нь ашиглана. Улсын төсөвт ямар нэгэн хувийн сургуульд барилга худалдаж өгнө гэж байхгүй. 50 тэрбумаар “Гэртэй ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Эхний ээлжинд нийслэлээс 15 тэрбум төгрөгийг гаргуулсан.

Нийт 22 байршилд хувийн хэвшлийн сургуулийн анги танхимыг ашиглаж байна. Энд ямар нэгэн эрх мэдэлтний хувийн сургууль хамрагдаагүй. Төсөв дээр хувийн сургуулиудын нэрсийг оруулаагүй. Одоогоор 50 тэрбум төгрөгийг зарцуулаагүй, зарцуулах эсэхээ хэлэлцэж байна.

Миний өргөн барьсан төсөв дотор хувийн сургуулиудад тоног төхөөрөмж авч өгнө гэсэн задаргаа байгаагүй.

Сангийн сайд 50 тэрбумын төсвийг “Гэртэй ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгааг л мэднэ. Хэрхэн зарцуулахыг Боловсролын яам шийднэ" гэлээ.

Шууд үзэх: