

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ долоо хоногийн даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн. Байнгын хороодоор 2026 оны улсын төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж байна. АН-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн орлого буурч байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төсвийн алдагдал 2.2 их наяд хүрсэн учир Засгийн газар нэн яаралтайгаар төсвийн тодотголоо УИХ-д өргөн мэдүүлсэн. Ирэх жилийн төсвөө батлахаас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэх шаардлагыг удаа дараа тавьсан.
Харамсалтай нь эдийн засгийн бодит нөхцөлтэй огт уялдаагүй, нөхцөл байдлыг улам даамжруулах төсөв өргөн мэдүүлсэн. Бидний хувьд зарчмын шүүмжлэлүүдээ илэрхийлсээр байгаа.
Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд урсгал зардлыг 1 их наяд 152 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Тийм ч учраас төсвийн алдагдлыг 2 дахин нэмэгдүүлж 2 их наяд 50 тэрбум төгрөгт хүргэсэн. Энэ нь байгаа огт оноогүй арга хэмжээ болж байна. Бидний өмнө инфляцын маш чухал асуудал тулгамдаж байна. Мөнгөний бодлого хамгийн чанга дээрээ байгаа.
Шууд дамжуулалт:
