

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас тодрууллаа.
Тэрээр, Сургуулиуд 2-3 ээлжээр хичээллээж байгаа. Боловсролын чанарыг сайжруулахын тулд орчин таатай байх ёстой. Тийм учраас богино хугацааны шийдэл гэдэг утгаараа гэрт ойр хөтөлбөрийг хэрэгжүүлье. Ойр хавийн байрыг түрээслээд ч юм уу, хувийн сургуультай хамтраад энэ ажлыг хийе гэдэг асуудлыг Засгийн газраас тавьсан. Үүнийг тухайн үед сонсоод бид дэмжсэн. 6 настай 1-р ангийн сурагч 18 настай 12-р ангийн сурагч хоёр хамт нэг байшинд сурахад коридорт гүйлдэж мөргөлдөхөд л аюултай. Сургалтын орчинд хэрэглэгдэх зүйлс нь хүртэл өөр байгаа.
Цаашид улсын төсвөөр хөрөнгө оруулалт хийх юм бол бага сургуулиа эхлээд барина. Тэгээд бага ангийн хүүхдүүдээ шинэ сургууль руу шилжүүлэх юм бол одоо байгаа сургуулийн ачаалал буурна. Тэгээд дараа нь ахлах сургууль дээр лаборатори гэсэн төрөлжсөн сургуулиа дараагийн ээлжинд барина. Ингээд 3 өөр орчинд 3 өөр хэрэгцээ шаардлагынх нь дагуу явбал зөв сургалтын орчныг бий болгоно.
Шууд дамжуулалт:
