

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Улсын төсвийг энэ цаг үед хэлэлцэж байна. Төрийн өмчийн ногдол ашгийг 3 их наядаар нэмэгдүүлэх, Оюутолгойн ногдол ашгийн 3 их наяд төгрөгийг авах. Ногдол ашгийг нэмэгдүүлэх зардлыг багш, эмчийн цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулна. 2027 оны 1-р сарын 1нд татварын хууль хэрэгжсэнтэй холбогдуулан 15 мянган ажлын байрыг бий болгох төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэж байна. Өнөөдөр төсвийн тодотголтой холбогдуулаад улс төржилт өрнөж байна. Манай ард иргэд намайг мэднэ, надад нуух хаах зүйл байдаггүй. Тийм учраас нээлттэй, ил тод байх зарчмынхаа үндсэн дээр мэдээллүүдийг бүрэн нягтлах хүсэлт гаргалаа.
Энэ хүсэлтийн дагуу үнэнийг тогтоох байх. Ямар нэгэн хүсэлт өгөөгүй, ямар нэгэн зөвшөөрөл гаргаагүй, төсөв хуваарилах асуудал яригдаагүй.
Өргөн мэдүүлсэн төсөв дээр бүх зардлууд нь байж байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг, ЗГХЭГ-ын дарга болон Сангийн сайдын гарын үсэгтэй байдаг. Энэ жагсаалт бүрээр нь УИХ хэлэлцдэг.
Тэгэхээр энэ дээр байхгүй заалтуудаар хүнийг гүтгэж харлуулах, төсвийг унагах гэсэн үйлдлүүд байх шиг байна. Тиймээс үүний үнэнийг тогтоох ёстой гэж үзлээ.
Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд зардал шийдсэн гэх зүйл огт байхгүй.
Шууд дамжуулалт:
