М.Нансалмаа
Сэтгүүлч
Эдийн засаг
2026.09.10 17:54
274
Өрийн дэвтэр өдөр ирэх тусам зузаарсаар байна

Үнийн өсөлт буюу инфляцын түвшин долоодугаар сард 13 хувь, наймдугаар сард 12.5 хувьтай гарсан. Энэ өндөр үзүүлэлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Худалдаа эрхлэгч: Иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудаж, ихэвчлэн зээл тавьж байна.

Хавар нээсэн өрийн дэвтэр одоо бараг дүүрч байна шүү дээ. Зээл авахгүй өдөр гэж байхгүй, өдөр болгон л бичүүлж байна.

Хамгийн ихдээ 1 сая 900 мянгын зээл бий. Тансаг хэрэглээ биш, хоногийн хоолны хүнсээ л авдаг. Жишээ нь ургамлын тосыг хамгийн бага граммтайгаас нь, талхыг хамгийн хямд үнэтэйг нь асууж байгаад авч байна.

Бидний бараагаа худалдаж авдаг газрууд ч үнээ нэмсэн. Хүмүүст зээл өгчихөөд дараа нь өөрөө зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг.

Худалдаа эрхлэгч: Өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад үнэ өсөж, худалдан авалт буурсан нь илт ажиглагдаж байна. Арван хүн тутмын нэг нь зээлээр бараа авдаг. Их хэмжээгээр олгочихвол дараа нь бидэнд хэцүү шүү дээ. Жимс жимсгэнэ мэтийн тансаг хэрэглээ биш өргөн хэрэглээний бараагаа л авдаг.

Ургамлын тосыг граммлах уу гэж асуух хүмүүс ч олон байна.

Иргэн: Тэтгэврийн бидэнд үнийн өсөлт бүр л илүү мэдрэгдэж байна.

Төмсийг таллаж авах нь холгүй, байцааг бол таллаж авч байна.

Тэтгэврээрээ ганц гулууз хонины мах авч чадахгүй л байна даа. Өрийн хар дэвтэрт бичүүлээд тэтгэвэр буухаар дарж, хоног тоолон л амьдарч байна.