М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.09.11 09:23
236
Богино бичлэг үзэх нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг

Богино хэмжээний бичлэг үзэх нь анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тэр дундаа бага насны хүүхдүүдэд энэхүү шинж тэмдэг илүү хүчтэй илэрч байна. (Wiley online library)

Нэгдүгээр ангийн сурагчдын анхаарал төвлөрөх чадвар өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байгааг 28-р сургуулийн 1а ангийн багш Ц.Одгэрэлээс тодрууллаа. 

Ц.Одгэрэл: Таван жилийн өмнөхтэй харьцуулахад энэ жилийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвар эрс муудсан байна.

Энэ нь хүүхдийн нойр, хооллолтоос гадна богино хэмжээний бичлэг (рийлс, тик ток г.м) үздэгтэй холбоотой. Багш самбарын урд ямар ч хөдөлгөөн хийж, зурагтаар хичээл тавьсан ч анхаарахгүй байна. Мөн бусдын үгийг анхаарч сонсох, ойлгох чадвар думтаг байгаа нь эцэг эхчүүд хүүхэдтэй харилцан яриа хийдэггүйн илрэл юм. Иймд багшийн зүгээс анхаарал төвлөрүүлэх дасгал хийх, дэлгэцийн хэрэглээг хязгаарлах, хүүхэдтэйгээ маш сайн ярилцахыг зөвлөмөөр байна.