Нүдний даралт ихсэх /Глауком/ өвчин гэж юу вэ?
Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээж , аажмаар хараа мууддаг. Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд эргэшгүй хохирол учруулна.
Нүдний даралт өвчин нийт хүн амд элбэг тохиолддог ба 40 наснаас эхлэн үзүүлж онош тогтоолговол 90%- д нь урьдчилан сэргийлж болох ба эмчилгээний үр дүнд 85% хүрдэг.
Нүдний даралт өвчний эмчилгээний үндсэн зорилго нь харааг сайжруулахад биш одоо байгаа харааг хадгалахад оршино. Нүдний дотоод даралт хэвийн байх үед өвчин даамжирдаггүй .Эмийн эмчилгээнд нүдний даралт буухгүй байвал цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагтай .
Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусааж, эмчилгээг тасалж болохгүй. Нүдний эмчийн хяналтанд байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх .
Архи, дарс , шар айраг, айраг болон кофе , халуун ногоотой хоол хориглоно. Мөн ууранд орох , шавар тавиулахыг хориглоно. Өрөө гэрэлтүүлэг сайтай байх. Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, түлхүү хэрэглэх
Нүдний дотоод шингэн яаж үүсэх вэ?
Цилиарын биеэс нүдний шингэн үүсч хүүхэн хараагаар дамжин цуглуулах суваг руу ордог. Нүдний даралт өвчин нэг болон 2 нүдийг хамарч болно. Ихэвчлэн 2 нүдийг хамардаг.
Дараах шинжилгээнүүдийг зайлшгүй хийлгэх шаардлагатай.
Хол ба ойрын хараа шалгуулах
Нүдний дотоод даралт хэмжүүлэх
Нүдний өнцөг дурандуулах
Нүдний уг дурандуулах
Захын хараа шалгуулах
Нүдний даралт ихсэх өвчний төрлүүд:
Анхдагч хаалттай өнцөгт – архаг ба цочмог
Анхдагч нээлттэй өнцөгт
Төрөлхийн
2-догч нүдний даралт ихсэх өвчин
Хэвийн даралттай нүдний даралт ихсэх өвчин
Нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:
Нас – 40- өөс дээш насныхан
Удамшил – гэр бүлийн хамаатан, эмээ ба өвөө г.м. аль нэгэн энэ өвчнөөр өвдөж байсан
Ерөнхий өвчнөөс – чихрийн шижин , цусны даралт ихтэй ба зүрх судасны өвчтэй
Нүдний гэмтэл
Холын харалган
Эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх- гормонууд : кортикостероид
Нүдний дотоод даралт ихсэх эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж:
Нээлттэй болон архаг хаалттай өнцөгт глаукомын үед шинж тэмдэг бүдэг байна.
Хурц болон хурцавтар глаукомын давшлын үед илрэх эмнэлзүйн шинж:
Нүд хүчтэй өвдөх
Толгой таллаж шанааруугаа дамжиж өвдөнө
Хараа огцом муудах
Манантах
Гэрэл солонгорч харагдах
Дотор муухай оргих, бөөлжих
Нүдний даралт бууруулах мэс засал хийлгэсний өмнөх ба дараахь зөвлөмж
Мэс заслын өмнө:
1.Нүдний даралт бууруулах мэс заслын үед болон мэс заслын дараа
/хүндрэл өгч болох / өтгөн хатах, гүйлгэх, чихрийн шижин, цусны даралт ихссэн өвчин, зүрх судасны хүнд өвчнүүд, бронхит, багтраа гэх мэт ханиалгадаг амьсгааддаг архаг хууч өвчнүүдийг эмнэлэгт хэвтэхийн өмнө амбултариор эмчлүүлж зохих мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан байх.
2. Усанд орж толгой угаасан байх.
3. Хөдөлгөөнд саад болохооргүй хөвөн давуун материалаар хийсэн задгай энгэртэй товчтой цамц өмсөх.
4. Хальтардаггүй үдээсгүй углаж өмсдөг тавчик углааш өмсөх.
5. Өвчлөлд тохирсон хоол идэхээс гадна орой 5-8 цагт эргэлт авна.
6. Мэс заслын өмнө эмчтэй мэс заслын холбогдолтой асуудлыг асууж ярилцаж өвчний түүхэн дэх мэс заслын хуудсанд гарын үсэг зурсан байх.
7. Мэс засалд орохын өмнө өвчтөн өөрөө аль болох тайван байх, сайн амарч унтсан байх.
8.Мэс заслын өмнөх орой хөнгөн хоол идэх.
9.Ерөнхий унтуулагатай мэс засалд орохын урд орой 20 цагаас хойш хоол сойх.
10.Мэс засалд орох өдөр нүүрэндээ оо энгэсэг тавих, нүд будах, уруул будахыг хориглоно.
11.Хиймэл шүдтэй бол шүдээ авах, үнэт зүйлс ээмэг бөгж, гар утас зэргийг ар гэрийхэндээ өгнө. /хагалгаанд орохдоо гар утсаа авч орохыг хориглоно/
12.Мэс хийлгэх нүдэнд халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй антиобетикийн дусаалгыг 1 дуслаар өдөрт 4 удаа дусаана.
13. Мэс заслын өмнө нүдний даралт бууруулах дусаалга болон эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Мэс заслын үед:
Мэс засал хийлгэх нүдний ард ба хажууд тарьж мэдээ алдуулдаг бөгөөд ямарч өвдөлтийг мэдрэхгүй.
Мэс заслын дараа:
Мэс заслын дараа 1-2 цаг хэвтрийн дэглэм сахиж, дараа нь хөнгөн хооллоно.
Мэс засал хийлгэсэн нүдний талруу харж унтахгүй, эгц дээш эсвэл эсрэг талруу харж хэвтэнэ.
Архи тамхи пиво халуун ногоо хэрэглэхгүй.
Өвдөгнөөс доош тонгойхгүй хүнд юм өргөхгүй.хүчтэй ханиаж найтаах үедээ амаа ангайж ханиалгах
Мэс заслын дараа нүдний боолтыг хэзээ авахыг эмч хэлэх ба зааврын дагуу дусаалга дусаана. Дусаалгын үзүүрийг сормуус болон бусад зүйлд хүргэж бохирдуулахгүй байх ёстой.
Хэрэв эмч хэвтэрийн дэглэмийг үргэлжилүүлэн сахих шаардлагатай гэвэл журамыг сахих
Эмнэлгээс гарсны дараа ирж үзүүлэх хугацааг эмчлэгч эмч тогтоох шаардлагатай. Нүдний дусаалгын тоог тохируулж өгөх ба ирж үзүүлэх хугацаандаа заавал ирж үзүүлэх ба дусаалгыг зааврын дагуу дусаах мэс заслын дараах хүндрэлээс сэргийлэх маш чухал ач холбогдолтой.
Эмнэлгээс гарсны дараа эмээ хэрэглэсэн ч нүд улайх, хараа муудах шинж илэрвэл цаг алдалгүй эмч болон эмчтэй холбоо барин яаралтай үзүүлэх
Мэс заслын шарх эдгэрээгүй байхад бохир ус орохоос сэргийлж мэс заслын дараа 7-10 хоног толгойгоо гэдийлгэж /үсчинд угаалгах нь тохиромжтой/ болгоомжтой угаалгаж болно.