Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
179
Л.Хосбаяр: Би АТГ-д дуудагдаж, эрхэлж байсан ажлынхаа хүрээнд тодруулга өгсөн

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг АТГ-аас шалгаж байна гэх мэдээллийн дагуу тодрууллаа. 

Тэрбээр "Би Улаанбаатар хотын төсөвтэй холбоотой зохицуулагчаар ажиллаж байсан. Засгийн газраас 2026 оны тавдугаар сард ажлын хэсэг байгуулж, нийслэлийн төсөвт алдаа дутагдал байна уу гэдгийг шалгаж байгаа.

Би АТГ-д дуудагдаж, эрхэлж байсан ажлынхаа хүрээнд тодруулга өгсөн.

Өнөөдрийн байдлаар хэрэгтэн, сэжигтнээр дуудагдаагүй. Би хуулийн хүрээнд, үнэн шударга ажиллаж ирсэн. Тиймээс намайг сонгосон хүмүүс минь бүү эргэлзээрэй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: