

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.
Тэрээр, Төрийн албан хаагчийн цалингийн бодлого нэгдмэл байх ёстой. Аль нэг салбар нь Сангийн сайд дээр очиж, яриа хөөрөө хийж байгаад цалингаа нэмүүлдэг байдлаар явах ёсгүй. Жагсаж чаддаггүй төрийн тусгай албан хаагчид байдаг. Тэдний цалингийн асуудал хойно орхигдож болохгүй.
Тангараг өргөсөн гээд жагсах байтугай үг хэлэх эрхгүй хүмүүс ч байгаа. Энэ хүмүүсийн асуудлыг ч гэсэн адилхан авч үзэх хэрэгтэй.
Хувийн хэвшлээс хамаагүй бага цалин аваад ажиллаж байгаа алба хаагчид ч байна. Тиймээс нэгдсэн байдлаар явах ёстой гэдгийг 2026 оны төсвийг батлахдаа алдагдуулчихсан. 10, 11, 12 сард боловсролын салбарын цалинг олгох мөнгөгүй болж байгаа байх. Тэгэхээр 2026 онд ямар төсөв баталсан гэдгээ бид өөрсдөө харах хэрэгтэй.
Шууд дамжуулалт:
