Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
375
М.Бадамсүрэн: 11-р сарын 1-ээс багш, эмч, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр, Гадаад, дотоод томилолттой гишүүд байна. Байгаа боловч ирэхгүй байгаа гишүүн байхыг үгүйсгэхгүй. Төсвийн тодотголыг хурдан батлах хэрэгтэй байгаа. 11-р сарын 1-ээс эхлэн багш, эмч, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл инфляц нэмэгдсэн, өвөлжилтийн бэлтгэл хангана. Хүн болгонд л цалин хөлс, тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна.

Одоо 25 хоногийн дотор батлах боломжтой гэж үзэж байгаа. Цаана нь Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа 14 хоног гээд тооцвол 10-р сарын дунд хүрэх гээд байна. 11-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр тооцсон байгаа. Тийм учраас хурдан шийдэх хэрэгтэй байна. 

Ээлжит бус чуулган гэнэт зарласан учраас гишүүд 9-р сарын 15-аас өмнө чуулган эхлэхээс өмнө ажлуудаа амжуулахыг төлөвлөсөн байхыг үгүйсгэхгүй. 

Шууд дамжуулалт: