М.Нансалмаа
Сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2026.09.14 11:34
275
С.Ганбаатар: Засгийн газар Оюутолгойд далаараа тавиуллаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Ерөнхий сайд Н.Учралын өнгөрсөн баасан гарагт Оюутолгойн гэрээнд оруулсан өөрчлөлтийн талаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Рио тинто Монголын засгийн газарт ээлжит луйвраа хийлээ. Жаахан үр дүн гарахад тэрийг нь бааллаа гэх байх. Гэхдээ ингэж өнгөн засвар хийж болохгүй. Монголчууд Оюу толгойтой 21 жил тэмцэж байна. Тэр үед жаргах замын садаа минь чи дуугүй бай гэж байсан. Харин одоо тэртэй тэргүй луйвардуулчихсан юм чинь дуугарч яах гээд байгаа юм гэж байна. Монголын ард түмэн луйвардуулж, дээрэлхүүлдэг ард түмэн биш.

Ноогдол ашиг өгнө л гээд байна. Гэрээн дээр энэ тухай ямар заалт байгаа юм. Ирэх онд өгнө гэж олон жил хулхидуулж ханалаа. Энэ бол ичмээр зүйл.

 21 жилийн өмнө 51 хувийн өгөөжийг монголын ард түмэнд өгнө гэж ярьж байсан. Гэрээний хэдийн хэд дээр байгаа юм гэхэд хэн ч хариулдаггүй. Оюутолгойд дээр дооргүй бүгд далаараа тавиулж, хулхидуулчихсан гэдгийг дэлхийн эксперт, шинжээчид ярьж байна. Монголчууд 500 орчим тэрбум долларын баялгийн оронд олон тэрбум долларын өртэй үлддэг тэнэг ард түмэн биш. Ингэж ярьснаараа би ажлуудыг гацаасан болдог.

Эх орондоо хайртай хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэрэгтэй. Намайг нэр дэвшинэ гэхээр цаадуул чинь цочоод хууль шүүхийн байгууллагууд руу утас цохино биз.

Төсвийг 10 их наядаар илүү зарна гэдэг бол хойч үеэсээ хулгай хийж байна гэсэн үг. УИХ-ын тавьсан өрийг хойч үе хүүтэй нь төлнө. Төсвийн тодотголыг орлого нэмлээ гэж биш, зарлага нэмлээ л гэж хийж байгаа нь харамсалтай" гэлээ. 

Шууд үзэх: