

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: “Төсвийг өргөн барьсан сайдын хувьд өнгөрсөн долоо хоногт гарсан маргаанд албан тайлбар хийе. Намайг эзгүй хойгуур “золиг”-т гаргах гэж оролдож байгаа юм байна. Монголын төрийн талцуулж байгаа бүлэглэл бий. Тэр хүмүүс бол А.Ариунзаяа гишүүн болон түүний нөхөд. Хэрүүл дагуулсан Excel файлыг олон нийтэд түгээсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун гэдгийг албан ёсоор зарлая.
2026 оны төвсийн тодотголын гол ажлын нэг нь “Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөр юм. 50 тэрбум төгрөгийг зарцуулах задаргаанд
хувийн сургуулийн сул орон зайг ашиглахад 2.4 тэрбум төгрөг л тусгагдсан. Ард иргэдийг бухимдуулж байгаа мэдээлэлд нэг сургууль дээр 3.4 тэрбум төгрөг гэсэн байна.
Төсөв батлагдсаны дараа сургуулиудын тендерийн тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулах ёстой. Улсын төсөв батлагдаагүй байхад нэр бүхий хувийн сургуулиудад санхүүжилт олгох гэж байна гэсэн увайгүй үйлдлээ зогсоо гэж зарим нэг гишүүдэд хэлмээр байна. Энэ бол батлагдаагүй Excel файл. Гэрт ойр сургууль хөтөлбөр нь даац хэтэрсэн сургуулиудын ачааллыг бууруулах зорилготой.
Энэ хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа гишүүдийн хүүхдүүд хувийн сургуульд сурдаг. Энэ бол зохион байгуулалттай, миний нэр төрд халдсан үйлдэл.
Надад ямар нэгэн зөрчил байгаа эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт бичиг хүргүүлж байна.
Хувийн хэвшлийг түрээслэх замаар цэцэрлэгийн хүрэлцээг шийдэж чадсан. Энэ туршлага дээрээ үндэслэн Гэртэй ойр сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Байр танхимыг нь түрээслэхээр хувийн сургуулиудыг судалж байсан. Маргааны улмаас хувийн сургуулиуд монголын төртэй хамтарч ажиллахгүй гэдгээ эхнээсээ мэдэгдэж байна.
Шууд дамжуулалт үзэх:
