М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн өмнө
295
Н.Номтойбаяр: Манай засгийн газар өмнөх засгийн "баас"-ыг цэвэрлэж байна

Мөнгөний эх үүсвэрийг баталгаажуулаагүй улсын төсвийг баталсны улмаас төсвийн тодотгол хийж байна. Би тэр үед шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг. Манай засгийн газар баасыг нь цэвэрлэнэ гэдэг шиг энэ ажлыг үргэлжлүүлж байна.

Миний улс төрийн 18 жил МАН-тай салшгүй холбоотой. Гурван удаа ардын намаас хөөгдсөн. Тийм байж буцаад намдаа оръё гээд намын байрны гадаа очоогүй л байна. 2024 оны сонгуулиас хойш эрх бүхий албан тушаалтнуудтай намдаа буцаж орох талаар яриа өрнөж байгаа. Албан ёсоор санал тавьбал эргэж харна.

Ерөнхий сайд Н.Учрал 3.5 тэрбумыг өөрийн сургуульдаа авах гэж захиалах хүн биш.

 Өргөдлийн байнгын хороонд очсон баримт бол ажлын хэсгийн тооцоо судалгаа байсан. УИХ-ын гишүүд энэ талаар тодруулах нь зөв. Өнөөдөр Л.Энх-Амгалан сайд арай л буруу ярьчихлаа. Бусдыгаа эвгүй байдал оруулсан ийм үйлдэл гаргаж болохгүй. “Их засаг кинг” сургууль хүсэлт гаргаагүй байхад яагаад өгнө гэж төлөвлөсөн юм.

50 тэрбум битгий хэл 500 төгрөгийг ч хянадаг шүү дээ. Л.Энх-Амгалан сайд яагаад үүнийг хянаагүй вэ?

Засгийн газрын нэр хүнд сэвтэж, тэр тусмаа Ерөнхий сайдыг хардаж байгаа нь таагүй байна. Заавал шалгаж, буруутай эзнийг олох ёстой.