

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр, Би хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал С.Бямбацогт дарга нартай уулзсан. Байгаль орчны асуудлаар уулзаж, урт уулзалт хийсэн. Тухайн үед уур амьсгал, асуудалгүй зүгээр байсан. Намрын чуулганы талаар бас яригдсан.
Сүүлийн хоёр хоногийн хугацаанд гэнэтийн сюрприз задарлаа. Д.Амарбаясгалан Х.Булгантуяа хоёр хөөгдөж асуудал гарч байсан. Тэгээд л байж байгаад Х.Нямбаатар. Одоо гэнэт л С.Амарсайхан муу хүн болж байх шиг байна.
Монголын парламент нэг удганы хэрэг шүүдэг л түвшинд ирээд байна. Засгийн газар огцорлоо гээд байдал сайжирна гэдэгт эргэлзэж байна. Энэ байдлаа зөв дүгнээд эрх баригчид ажлаа хийгээд л явах нь зүйтэй. Манайхан сэтгэл хөөрлөөр хандсан. Хамтарсан засаг байгуулагдаад төслүүд явж байхад хэдэн хүн сайд болох гээд асуудал үүссэн. Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж л ийм зүйл болсон. Ингээд нөхцөл байдал нь буруудаар ирэхээр чи үхэхээр би үх гэдэг шиг энд А.Ариунзаяа буруутай байна. С.Амарсайханаас л болчих шиг боллоо гэсэн явуургүй жижигхэн улс төрөөр хол явахгүй. Энэ бол улам л нөхцөл байдлыг хүндрүүлээд байна гэсэн үг.
Гэхдээ одоо бол МАН ажлаа хийж, ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх цаг. Би Н.Учралд итгэхийг хүсэж байгаа. Гэхдээ Н.Учрал одоо өөрөө улс төрийн дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрийнхөө тооцоогоор, өөрийнхөө улс төрийг хийх хэрэгтэй. Хүний занганд ороод хүний гар хөл болж ажиллаж болохгүй.
Шууд дамжуулалт:
