

Төрийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авчээ. Харин бүртгэл, сонгон шалгаруулалт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна.
ТОСК-оос өнгөрсөн дөрөвдүгээр сард тус төслийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг шинэ цахим системээр зохион байгуулахаар ажиллаж буйгаа мэдээлсэн. Ингэхдээ иргэдээс хорооны тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт зэрэг олон төрлийн бичиг баримт шаардахгүйгээр төрийн “ХУР” системээс мэдээллийг автоматаар татаж, шалгуур үзүүлэлтийн дагуу оноо тооцон эрэмбэлэх систем нэвтрүүлнэ гэж мэдээлсэн.
Мөн бүртгэлийг наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр эхлүүлж, тов тодорхой болмогц хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлнэ гэж байсан. Гэвч есдүгээр сар гарсан ч бүртгэл эхлээгүй тул иргэдийн дунд “арваннэгдүгээр сард бүртгэл эхэлнэ” гэх ам дамжсан мэдээлэл яригдах болсон.
Тэгвэл бүртгэл яагаад хойшилсон, иргэд хэзээнээс бүртгэлд хамрагдаж эхлэх вэ?
Тэгвэл ТОСК-оос тодруулахад “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны цахим бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сард багтаан зохион байгуулахаар ажиллаж байна, улсын комисс хүлээж авсан гэсэн мэдээллийг өглөө. Мөн бүртгэл, сонгон шалгаруулалтын журам, цахим системийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд албан ёсоор мэдээлэхээр болжээ.
Тус төсөл нийт 5002 айлын орон сууцнаас бүрдэх бөгөөд эхний ээлжийн 2042 айлыг түрээслэх болон түрээслээд өмчлөх нөхцөлөөр иргэдэд олгохоор төлөвлөсөн байна. Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ?
Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт дараах зорилтот бүлгийн иргэд хамрагдах боломжтой. Үүнд:
Түрээсийн орон сууцны төлбөр Холбогдох журмын хүрээнд Улаанбаатар хотын түрээсийн орон сууцны төлбөрийг 1 м.кв тутамд 11,000–15,000 төгрөг байхаар зохицуулсан байна.
Түрээслээд өмчлөхөд тавигдах үндсэн шаардлага
