Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
291
Намрын чуулган нээлт: Таван гишүүн гадаад томилолттой байгаа бол дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөө авчээ

126 гишүүнээс 87 гишүүн ирж, 69 хувийн ирцтэй намрын чуулган 10 цаг 01 минутад нээлтээ хийлээ. Харин нээлтээ хийх тус агшинд зарим нэг төрийн түшээд ирсэнгүй.

Тодруулбал, Д.Амарбаясгалан, Ч.Номин, Ж.Бат-Эрдэнэ нар гадаад томилолттой байгаа бол С.Зулпхар, Д.Батлут нар орон нутгийн томилолттой байгаа аж. Харин Ц.Баатархүү, Д.Батбаяр, С.Одонтуяа, Х.Баттулга нарын гишүүд эмнэлгийн чөлөө авчээ. Мөн Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн чөлөө авсан бол С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, С.Цэнгүүн нарын гишүүд 11 цаг 30 минутын байдлаар яасан нь тодорхойгүй ирцдээ ороогүй байна.

Чуулганы эхний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна.

Ийнхүү дээрх чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх үед ард иргэдийг төлөөлөх гишүүд нээлтээсээ эхлэн хойш сууж буй нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна.