Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
226
Г.Дамдинням: Евро-5 руу бүрэн шилжихээс өөр аргагүй байдалд орж байгаа

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа. 

Тэрээр, Манай талаас захиалгаа нэгтгэж өгөх, тогтмол заавал ав. Ядарсан үедээ битгий гүйж ирээд бай гэх хүсэлтийг тавьсан. Зохион байгуулалтын ажлууд хийж байна. 

Бид жилдээ хамгийн багадаа 3 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. 3/1 буюу 1 сая тонн бүтээгдэхүүн авах зорилттой ажиллаж байна. 

Урд хил дээр дамжуулан ачих байгууламжийн хүчин чадал Монгол Улсын нийт хэрэглээний 60 хувийг хангах чадалтай болсон.

Хоёр хувийн хэвшлийн дамжуулан ачих байгууламж шинээр бариулж дууссан. 

Үнийн хувьд дэлхийн зах зээлийн үнээр авахаас өөр аргагүй байгаа. Евро хоёр төрлийн шатахууныг ОХУ-д л үйлдвэрлэж байна. ОХУ өөрөө евро-5 стандарттай. Харин БНХАУ тэр чигтээ евро-5 үйлдвэрлэдэг. Тиймээс бид цаашид евро-5 руу бүрэн шилжихээс өөр аргагүй байдалд орж байгаа. 

Шууд дамжуулалт: