

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн дарга Б.Энхмөнх иргэний хувиар байр сууриа илэрхийлж байна. Үүнийг нь манай АН-ын бүлгийн гишүүд дэмжиж, хамт байгаа шүү гэдгээ илэрхийлж байна. Өнөөдөр ээлжит чуулганы нээлтийн өдөр. 2027 оны улсын төсвийг хэлэлцэж эхэлнэ. Хурал дээр Сангийн сайдын байр суурийг асуусан.
Төсвийн буруу зөв, тооны их багаасаа гадна төсвийг өргөн барьсан нь хууль зөрчсөн байгааг Сангийн сайд зөвшөөрч байна. Хариулт нь үүнийг нотолж байна.
АН-аас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д маш яаралтай оруулж ирж, хэлэлцүүл. Яагаад гэвэл бодлого явахгүй байна. Олон улсын парламентын жишиг байдаг. Бодлогын зөрүү гарвал, өөртөө итгэл үзүүлэх асуудлаа тавьдаг. Хэрэв итгэл үзүүлбэл бодлого нь явна. Итгэл үзүүлэхгүй бол бусад дагалдаж орж ирсэн хууль, дүрэм, бодлогыг хэлэлцэх шаардлагагүй. Н.Учрал Ерөнхий сайдын кабинет ямар байдалтай байгааг харж байгаа байх.
Ерөнхий сайддаа сайд нар итгэхгүй байна. Ерөнхий сайд нь сайд нартаа итгэхгүй байна. Ийм парламент ажил үүргээ биелүүлж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.
Шууд дамжуулалт:
