Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.09.15 16:37
589
С.Амарсайхан: Эцэг хүний хувьд хуулийн дагуу гомдол гаргаж шалгуулсан ч дахин гүтгэлэг гарлаа
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ял наймаалцсан гэх асуудлаар тайлбар өглөө.
Тэрээр, Тангараг өргөсөн төрийн сайдын хувьд ажил төрөлтэй холбоотой гүтгэлэг доромжлолыг сэтгэлийн шаналал, тархины цочролгүйгээр авч байх ёстой гэсэн хат зааж өнөөдрийг хүрлээ. Харамсалтай нь хөдөө орон нутагт томилолтоор явахаас эхлээд эзгүй байх үед миний эрхэлж буй ажил, удам судар, гэр бүл, амьдралд хөл тавьж байгаа охин үрийн минь нэр төрд үндэслэлгүй халдаж улс төржилт хэрээс хэтэрч байна. Өчигдөр хил дээр ажиллаж байгаад өчигдөр ирлээ. 
 
Өмнө 7-р сарын 29нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хойд хилийг баталгаажуулах, хилийн шугамыг шинэчлэх ажлаар явж байхад миний гэр бүлийг хүний ёсонд байхгүйгээр гүтгэсэн. Би энэ асуудлаар сайд даргын хувьд бус иргэн хүний хувьд, хань ижил үр хүүхдээ гүтгүүлсэн эцэг хүний хувьд хуулийн дагуу гомдол гаргаж шалгуулсан. Гэтэл харамсалтайгаар дахин гүтгэлэг гарч байна. Гүтгэлэг улам даамжирч байна. Хил хязгаараа улам алдаж байгаа учир өнөөдрийн мэдээллийг хийж байна. 
Эвдрэлцэх зүйл улс төрийн намууд, улс төрчдийн дунд байсан. Гэхдээ хэзээ ч ийм хэрээс хэтэрсэн хүний ёсноос гажууд, хүний гэр бүл үр хүүхдийг улс төрийн бай болгосон, улс төрийн увайгүй шуналын золиос болгодог, нийгэмд амьдаар нь дүүжилдэг зүйл монголын улс төрд байгаагүй. 
Хулгай дээрэм нь илчлэгдэхээс айсандаа цагдаа, ШШГЕГ-ынхан бүлэглэж ийм ажил хийсэн. 

ШШГЕГ-ын дэд дарга Бямбажав ТЕГ-т мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Хяналт дүн шинжилгээний газрын дарга Б.Цогжаргал гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж заналхийлж, залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон. Мөн Б.Нямгомбо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэргээр АТГ-т шалгагдаж байгаа.

Хадгаламж банк, талийгаач Батхүү, Алтан нарын эзэмшиж байсан, Монголбанкинд барьцаанд байсан их хэмжээний нөөцтэй орд газрын 8 ширхэг тусгай зөвшөөрөл буюу 123 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий лицензийг авлига, хээл хахуулийн замаар хууль бусаар шилжүүлсэн асуудал яригдсан.

Хоригдлуудыг хууль бусаар ашиглан хувийн байр, зуслангийн байшингаа бариулсан, төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй албан тушаалтанд 408 сая төгрөгийг хууль бусаар олгосон, албан хаагчдынхаа нэр дээр 10–20 сая төгрөг бичиж, гарын үсэг зуруулахдаа дүнг нь дарж байгаад 3–4 саяыг өгч, үлдсэнийг нь завшиж байсан өргөдөл гомдол баримтаар ирсэн. Мөн Зайсанд үнэгүй нэг байр, хөнгөлөлттэй нэг байр авсан байхад жирийн албан хаагчид орох оронгүй зүтгэж байна.

ШШГЕГ-ын харьяа өндөр чанарын нүүрс болон гантиг чулууны ордыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар болон албаны хүмүүс хамтран ашиглахаар хувийн хэвшил, гадаад дотоодын этгээдүүдтэй холбох үүрэг даалгавар өгч байсан. 7 дугаар сард энэ асуудлаар ШШГЕГ-ын дарга сайдын өрөөнд хоёр ч удаа орж ирж "Хувийн компани оруулж Засгийн газарт шийдүүлье" гэхэд нь сайдын зүгээс буруушааж, хөөн гаргасан

Шууд дамжуулалт: