М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.09.15 18:01
193
Бусдыг хэлний аялгаар гадуурхах нь хуулиар хориотой

Бусдыг хэлний аялгаар гадуурхах, шоолох үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, тэгш байдлын зарчимтай шууд холбоотой асуудал юм. Сүүлийн үед цахим орчинд “Увс хэл” гэх нэршил гарч, баруун аймгууд тэр дундаа ойрад аялгыг зориудаар дуурайн шоглох, хэтрүүлэн үзүүлэх бичлэгүүд тархах болсон. Ингэхдээ тухайн аялгыг тусдаа хэл мэтээр буруу ойлголт төрүүлж “инээдмийн контент” болгон түгээж байна.

Их сургуулийн орчинд өөр өөр газраас ирсэн оюутнууд нэгнээ аялгаар нь ялгаварлах тохиолдол байдаг уу?

Энэ талаар Увс аймгаас Улаанбаатарт суралцаж буй 1-р курсийн оюутан ийн ярьлаа. “Цахим орчинд аялгыг хэтрүүлэгтэй ярьсан бичлэгүүд харагддаг. Увс хэл гэж тусдаа байхгүй, Ойрад аялга л гэж бий. Аялга бол алдагдах боломжтой өв. Энийг тээж яваа нь маш гоё зүйл байхад тэр хүмүүсийг шоглох нь сонин шүү дээ.

“Наадах чинь тусгаар хэл биз дээ. Чи нөгөө Увс хэлээрээ ярьчхаач” гэдэг.  

Харин ч аялгыг өв соёл гэж хүндлэн,  хадгалж яваа хүмүүсээс суралцах ёстой байхад хэтэрхий тоглоом шоглоом хийж болохгүй. Надад ингэж байгаа юм чинь надаас ахмад хүмүүст бүр л таагүй санагддаг байх” гэв.