Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
1 цагийн өмнө
142
Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна

2026 оны 09-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.2 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +14…+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутаг, Орхон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө халж, +27...+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +26...+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +9 градус дулаан, харьцангуй чийг 24 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.