Бусад
2 цагийн дараа
181
Монголын анхны цахим өв хадгалах орон зай — Zamnal.mn


Хайртай хүмүүсийнхээ амьдралын түүх, намтар, нандин дурсамжийг нэг дор хадгалж, хойч үедээ өвлүүлэх боломжийг Zamnal.mn платформ бүрдүүлж байна.

Эгэл амьдрал бүрд өвлүүлэх үнэ цэн бий

Намтар бичиж үлдээх нь зөвхөн олны танил, түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүст хамаарах зүйл биш юм. Олон жил хүүхэд сургасан багш, нутагтаа хөдөлмөрлөсөн малчин, гэр бүлээ түшиж амьдарсан аав, үр хүүхдэдээ амьдралын ухаан заасан ээжийн замнал ч хойч үедээ үлдэх үнэ цэнтэй. Тэдний хийсэн сонголт, даван туулсан бэрхшээл, хөдөлмөр зүтгэлийн тухай мэдсэнээр үр хүүхэд, ач зээ нь гэр бүлийнхээ түүхийг илүү гүн ойлгоно. Хожим өөрсдийн амьдралд хэрэг болох сургамж, урам зоригийг ч тэрхүү түүхээс олж авч болно.

Амьдралын түүхийг мөнхөд хадгалж үлдээх орон зай

Zamnal.mn-д хэрэглэгч өөрийн бүртгэлээр хайртай дотнын хүнийхээ намтрыг үүсгэж, хөрөг зураг, амьдралын онцлох үйл явдал, дурсамжийн гэрэл зургуудыг нэг дор цуглуулан хадгалах боломжтой. Намтарт төрсөн нутаг, хүүхэд нас, сургууль боловсрол, ажил хөдөлмөрийн тухай мэдээллээс гадна тухайн хүний зан чанар, хүсэл мөрөөдөл, гэр бүлдээ үлдээсэн сургаал, бусдад хүргэсэн сайн сайхныг багтааж болно. Ингэснээр тухайн хүний хэн байсныг, юуг эрхэмлэн амьдарсныг өгүүлэх түүх бүрдэнэ.

Эдгээр суурь мэдээллийг оруулснаар хиймэл оюун ухааны (AI) тусламжтайгаар намтрынхаа агуулгыг дэлгэрүүлэх боломжтой. Үүсгэсэн хуудасныхаа холбоосыг гэр бүлийнхэн, ах дүү, найз нөхөдтэйгөө хуваалцаж, хайртай хүнийхээ замналыг хамтдаа дурсаж, хойч үедээ танилцуулж болно.

Нээлтийн урамшууллын хүрээнд 99,000₮-ийн үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо.

Хуучны гэрэл зургийг сэргээн засварлана

Гэр бүлийн цомогт хадгалагдсан зураг он цагийн эрхээр бүдгэрч, урагдаж, гэмтсэн ч түүнд шингэсэн дурсамж үнэ цэнээ алддаггүй. Zamnal.mn-ийн хуучирсан гэрэл зураг сэргээн засварлах үйлчилгээ нь нандин зургаа илүү тод, чанартай хадгалахад тусална.

Эмгэнэлийн зураг бэлтгэнэ

Хэрэглэгч хайртай хүнийхээ хөрөг зураг, нэр, он сар болон дурсамжийн бичвэрийг оруулан сошиал сторид тохирох хэмжээтэй дурсгалын зураг бүтээх боломжтой. Энэ нь хайртай хүнээ хүндэтгэн дурсаж, сэтгэлд үлдсэн үгсээ зурагтай нь хамт гэр бүл, ойр дотныхонтойгоо хуваалцах нэгэн хэлбэр юм.

Zamnal.mn сайтад бүртгүүлэн, “Намтар үүсгэх” хэсгээс хайртай хүнийхээ Замналыг эхлүүлээрэй.

Түүх бүр үнэ цэнтэй. Дэлгэрэнгүйг: Zamnal.mn