

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэгээс тодрууллаа.
Тэрээр, ХЗДХ-ийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан, дотоодын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд эрсдэл үүссэн, мөн иргэдийн итгэлийг алдах эрсдэл үүссэн гэх үндэслэлээр өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.
Мөн энэ асуудалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэгдсэн, нэр нь дурдагдсан өөрөө мэдээлэл хийсэн дунд дээд шатны агентлагийн болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэлийг Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд өгч ажиллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн холбогдох албан тушаалтнууд болон өчигдөр С.Амарсайхан сайдын мэдэгдэлд дурдсан албан тушаалтнуудыг чөлөөлж, шалгуулах, үнэн зөвийг тогтоох, иргэдийн эргэлзээг тайлах чиглэлээр үүрэг гарсан. ХЗДХ-ийн сайдын түр орлон гүйцэтгэгчийн нэр яригдаагүй тодорхойгүй байгаа.
Шууд дамжуулалт:
