Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
338
Н.Номтойбаяр: Өрөнд ороод шүүх цагдаа болоод байгаа юм байхгүй

Шадар сайд Н.Номтойбаяраас 53 тэрбум төгрөгт нэр холбогдсон гэх асуудлаар нь тодрууллаа. 

Тэрээр, Зохион байгуулалттай дайралтууд явж байна. Шүүхийн шийдвэрийн А.Намсаманд хэд хоногийн өмнө ийм мэдээлэл тавьсан. Гадны компанитай төлбөр тооцооны асуудал үүссэн. Валютын ханшны зөрөөн дээр. Хоёр компани олон улсын арбитрын шүүх дээр хэрэг нь явж байгаа. Харин 53 тэрбум гээд байгаа нь шүүхийн шийдвэр давсан шийд гаргаж хамаарал бүхий компанийн дансыг хаасан. Энэ нь өөрөө хууль бус. Тиймээс холбогдох газрууд нь хууль бус үйлдлээ зогсоогооч гэж хандсан. Тэгээд л болоо.

Тэрнээс өр төлбөрт орчихсон, төлбөрийн тооцоотой, шүүх цагдаа болоод байгаа юм байхгүй.  Өнгөрсөн долоо хоногт А.Намсаманд над руу залгаад байсан. Би утсыг нь аваагүй. Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрынхан өөрсдөө хууль зөрчиж компанийн данс битүүмжилсэн. Холбогдох байгууллага нь мэдээлэл өгөх биз. 

Шууд дамжуулалт: