

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд 08:30 цагаас хуралдсан. Хуралдааны дараа МАН-ын УЗ-ийн гишүүн Ц.Цогзолмаагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр, МАН-ын дарга буюу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ чөлөөлөх томилох бүрэн эрхтэй. Өөрийн эрхийнхээ хүрээнд парламентад гурван удаа сонгогдсон, төрийн ажлын туршлагатай, төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Г.Тэмүүлэн гишүүнийг нэр дэвшүүлсэн. Олон талаас нь харсан шийдвэр гэж удирдах зөвлөлийн гишүүд дэмжлэг үзүүллээ. Парламентад гурван удаа сонгогдсон гэдэг нь төрийн ажлын хангалттай туршлагатай. Сайд хийхээр бэлтгэгдсэн хүн гэж нэр нь яригдаж байсан ч ёс зүйн хувьд би энэ удаадаа хойшилъё гэж нэрээ татаж байсан. Хувь хүнийхээ хувьд төлөвшсөн.
Энэ салбарт хуримтлагдсан олон асуудлыг олон өнцгөөс нь харж шийдвэрлэх байх гэсэн найдвар байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн ирц бүрэн хангалттай байлаа. Эсэргүүцсэн гишүүн байгаагүй.
Шууд дамжуулалт:
