

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагваас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Нүхэн гарц байгаад байхад л зам дээгүүр гараад байдаг. Нүхэн болон гүүрэн гарцын хэрэглээг судалж үзсэн. Өчигдөр судалгааны үр дүнг танилцуулсан. Зуны гурван сарын турш 573 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж өвөлжилтийн бэлтгэл 83 хувьтай байна. Халаалтын улирал 9-р сарын 15-аас эхэллээ. 446 цэгээр түлш борлуулж байна. Мөн халаалт өгч эхэлсэн. Энэ өвлийг цахилгаан, дулааны хязгаарлалтгүй давах нь чухал байна. Ирэх жилүүдэд цахилгааны эх үүсвэрийг нэмнэ.
Томоохон цахилгаан станцуудаас гадна 10-20мгв-ын жижиг цахилгаан эх үүсвэр батарей хураагуурыг гэр хорооллын зургаан цэг дээр тавих саналыг төлөвлөөд явж байна. Томоохон цахилгаан станцууд 2-3 жилийн хугацаатай баригддаг.
Тухайлбал, Дулааны 5-р цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Дамбадаржаагийн 70мгв-ын станц ирэх жил ашиглалтад орохоор байна. Эдгээр төслүүдээ хүлээхгүйгээр, Одоо 2170-ын хэрэглээтэй байгаа. Оргил ачааллын үедээ л ачаалал нэмэгддэг, шөнийн бол 1000-ын хэрэглээтэй байдаг. Үлдсэн 1000мгв-ыг хуримтлуулж аваад оргил ачааллын үед гаргах байдлаар жижиглэсэн зургаан батарей хураагуурыг гэр хороололд тавина.
Шууд дамжуулалт:
