Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
137
З.Мэндсайхан: 2027 оноос Оюутолгой төслөөс ногдол ашиг авахаар болсон

Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.

Тэрээр, Оюутолгойн гэрээнд хоёр ажлын хэсэг гарч ажиллаад, нэгийг нь Г.Дамдинням нөгөөхийг нь миний бие ахалсан. Ингээд хоёр ажлын хэсгийн шийдэгдсэн ажлын хүрээнд хувь нийлүүлэгч нарын гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулсан. 

Г.Дамдинням сайдын ажлын хэсэг менежментийн төлбөрийг 50 хувь бууруулсан. Манай ажлын хэсэг зээлийн хүүнд хэмнэлт хийсэн. Зээлийн бүтцийг эргэн харах хугацааг хувь нийлүүлэгч нарын гэрээгээр 7 жил тутамд нэг ярих байсныг гурван жил тутам ярихаар болгосон. 

Тэгэхээр цаашид үе үеийн Засгийн газар Рио Тинтотой гурван жил тутамд хувь хийлүүлэгч нарын гэрээн дээр санхүүгийн асуудлаа улам сайжруулж, боловсруулах боломж нь бүрдэж байна. Маш богино давтамжтайгаар хувь нийлүүлэгч нарын гэрээний санхүүгийн бүтцийг сайжруулах, дэд эрэмбийн зээлүүдийг ахин санхүүжүүлэх, шаардлагатай санхүүгийн арга хэрэгслийг хэрэглэх зэрэг боломжийг нээж өгсөн. 

Мөн 2027 оноос эхлэн ногдол ашгийг Оюутолгой төслөөс Монгол Улс авахаар болсон. 

Шууд дамжуулалт: