

Ардчилсан намаас "4:11" мэдээллийн цагаар цаг үеийн тулгамдсан асуудлууд болон "Төрийн өмчийн хулгай ба төсөв" сэдвээр мэдээлэл хүргэлээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Дарга нарын тоо өсөж, нийслэл болон ТӨК-ийн захирлуудын тансаглал хэрээс хэтэрлээ. 2020 онд төрийн албан хаагчдын цалингийн зардал 2.6 их наяд төгрөг байсан бол 2026 оны төсөвт 6.9 их наяд, төсвийн тодотголоор 7.6 их наяд төгрөг болохоор тусгагдсан байна. Төрийн албан хаагчийн тоо 2020 онд 170 мянга байснаас 209 мянга болж нэмэгдсэн.
Үүнд удирдах албан тушаалтны тоо найман мянгаас 9,260 болж, үйлчилгээний ажилтан 10 мянгаар, гүйцэтгэх албан тушаалтан 118 мянгаас 140 мянга болж, гэрээт ажилтан 3,900-аас 5,700 болж тус тус өссөн байна.
Үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын цалинг хангалттай нэмэхгүй атлаа дарга нарын тоог нэмэгдүүлж байна.
Тухайлбал, АТГ-ын мэдүүлгээс үзэхэд Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Гантөрийн цалин 2020 онд 749 сая, 2022 онд 427 сая, 2023 онд 470 сая, 2024 онд 493 сая, 2025 онд 599 сая төгрөг болсон байна. Энэ нь сард дунджаар 50 сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг.
Гэтэл тус банкны үйлчилгээ, үр ашиг үүнд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Мөн нийслэлийн төсвийн алдагдал долоон их наяд төгрөгөөр яригдаж, нийслэлийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнууд 10-20 сая төгрөгийн цалин авч, цэнхэр бус цагаан улсын дугаар зүүсэн албаны машинаар тансаглаж байна. Нэг дарга нь 15 туслахтай байх жишээтэй. Түүнчлэн МАН-ын сайд нар өөр хоорондоо авлигын асуудлаар маргалдаж буй бөгөөд тэд хууль хяналтын байгууллага, АТГ-т хамт очиж шалгуулах ёстой.
Шууд дамжуулалт:
