Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
191
Я.Содбаатар: Нам дотор талцал, хуваагдал байх ёсгүй гэдгийг хатуу хэлж байгаа

МАН-ын ЕНБД Я.Содбаатараас МАН-ын бүлгийн хагарал, талцлын талаар тодрууллаа.

Тэрээр, Манай намын бүлэг дээр 30/38 гэж тоо байхгүй. Ажлаа өгсөндөө гомдсон, хоёр улс төрчийн харилцаатай холбоотой 10 гаруй хүн байх шиг байна. Эдгээр хүмүүстэй намын зүгээс уулзаж ойлголцох тал руу нь явж байгаа.

Жишээ нь Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа, Д.Саранчулуун нар бие биедээ хэвлэлийн хурал хийгээд байгаа. Энэ асуудлаар өчигдөр хяналтын хороон дээр дуудаж тайлбар авсан.

Холбогдох дүрэм журмаараа л явах ёстой.  МАН 31-р их хурлаа өнгөрсөн онд хийсэн. Үүний өмнө намын дотор талцах, хуваагдах асуудал байсан. Ингээд 300 мянган намын гишүүд хуралдаад дотроосоо 200 гаруй хүнээ сонгож намынхаа шинэ даргыг сонгосон. Үүнээс хойш нам дотор талцал, хуваагдал байх ёсгүй гэдгийг хатуу хэлж байгаа. 

Шууд дамжуулалт: