Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
225
Өнөөдрийн чуулганы хуралд 126 гишүүнээс 48 нь иржээ

Энэ сарын 15 ны өдөр намрын чуулган нээлтээ хийсэн. Тус өдөр 126 гишүүнээс 87 гишүүн ирж, 69 хувийн ирцтэй байсан. Харин өнөөдөр ээлжит чуулганд 126 гишүүнээс 48 гишүүн ирж, 38.1 хувийн ирцтэй байна. 

АН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардан гурав хоногийн завсарлага аваад байсан юм. Тус асуудал орж ирээгүй байгаа учир АН-ын гишүүд чуулганы хуралдаандаа орж ирээгүй байна. 

Ээлжит бус чуулган зарласан ч ирц нь хүрэхгүй байдалтай байсаар үр дүнд хүрч чадаагүй. Харин намрын чуулганы нээлт болоод дөрөв хонож байхад мөн л адил ирц нь хүрэхгүй байдалтай, хуралдаан эхлээгүй байна. 

Шууд дамжуулалт: