Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
156
С.Наранцогт: Инфляц 11.6 хувь болж өмнөх сараас бага зэрэг буурсан

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: Өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг бууруулахад инфляцын дарамт бүрэн арилаагүй байна. Нөгөө талд бодлогын хүүг чангаруулбал эдийн засгийн идэвхжил болон өрхийн хэрэглээнд илүү хүчтэй дарамт учрах эрсдэлтэй. 

Инфляцын тухайд, 2026 оны наймдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж өмнөх сараас бага зэрэг буурсан. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь үнийн бууралтад голлон нөлөөлсөн.

Энэ нь суурь инфляцын дарамт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэсэн хэдий ч цаашид шатахуун, эрчим хүчний үнэ, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан ирэх улирлуудад үүсэж болзошгүй дарамтууд байгаа. 

Эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 7.7 хувьд хүрсэн ч энэ нь голчлон уул уурхай болон түүнийг дагасан тээврийн салбараар тэтгэгдэж байгаа тул бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал байгаа.

Худалдааны салбар улирал дараалан бууралттай явж байгаагаас гадна өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээ буюу 8.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Мөнгөний бодлогын хороо төсвийн зардлын тэлэлт, шатахууны импортын нөхцөл, эрчим хүчний үнийн өөрчлөлт болон гадаад орчны эрсдэлийг анхааралтай ажиглаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Шууд дамжуулалт: