
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирхоо баавгай суурьшлийн бүсэд ихээр бууж ирэх болсон асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Энэ асуудал их санаа зовоож байна. Сүүлийн өдрүүдэд зэрлэг баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд бодит эрсдэл учруулах болсон асуудлаар албаны эх сурвалж мэдээлэл өгсөн.
Мэргэжлийн байгууллагууд үүний учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, гол идэш тэжээлийн хомсдол нүүрлэсэн, тоо толгой нь олширсон, мөн хойд хөрш болох ОХУ-аас олон тооны баавгай хил даван орж ирсэн гэх мэдээлэл байна. Үүнээс үүдэн хүчтэй нь хүчгүйгээ шахан хөөж, тамир тэнхээ доройтсон баавгайнууд бэлчээр, тал хээр рүү бууж байгаа аж.
Түүнчлэн баавгай 30–40 километрийн зайнаас үнэр авах чадвартай тул хүнс тэжээлийн дутагдлаас шалтгаалан төв суурин газрын хог хаягдал, сэг зэм рүү татагдан ирж байгааг үгүйсгэхгүй байна.
Шалтгаан нь юу ч байсан зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирэх нь аюулын ноцтой дохио юм. Одоогоор хүн амьтан бариулсан, бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл туйлын өндөр байна.
Шууд дамжуулалт:
