

Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас эмнэлэгүүдэд эм, тариа тасалдсан гэх асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Тасалдал, хомсдол үүсээгүй. Тодорхой хэмжээгээр хүртээмж буурсан. Гэхдээ ирэх долоо хоног гэхэд ямар ч асуудалгүй болно. Фентанил тариаг монголд үйлдвэрлэдэг. Цахим дэлгүүрээр борлуулагддаг. Түүхий эд нь гаднаас ирдэг учир тодорхой хэмжээнд удааширч, үйлдвэрлэл нь удаад байгаа. 2 жилийн түүхий эд нь ирж байгаа. Энэ долоо хоногийн сүүл гэхэд ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр ирэх долоо хоногт ямар ч асуудалгүй болно гэх мэдээлэл авсан. Мөн ОХУ-аас захиалчихсан ирж байгаа.
Бид бүрэн цахимжиж чадаагүй, эмнэлгийн хэрэгсэл нөөцөө гаргахдаа эм ханган руу утсаар асуудаг. Энэ процессыг цахимжуулж байгаа. Ингэснээр хэр хэмжээний нөөц байгаа гэдгийг шууд хардаг болно.
Гаалийн мэдээллийг нь аваад, и баримтаар хэдэн ширхэг зарагдсан гэдгийг нь харна. Тэгээд үлдэгдлийг нь хардаг болно. Өчигдөр 3 мянган ширхэг Фентанил тараасан. Мөн яаралтай хагалгаа зогсоогүй байгаа. Хүртээмж л жоохон буурсан байгаа.
Баян-Өлгий аймагт кесорево хагалгаагаар төрсөн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хотоос Баян-Өлгий аймаг руу баг явсан. Удахгүй ямар шалтгаанаар нас барсан болох нь тогтоогдоно.
Шууд дамжуулалт:
