Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
4 цагийн дараа
203
Б.Ану-Үжин: Ирэх жилээс байгаль дэлхийд ээлтэй технологийг хөгжүүлнэ

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжинээс тодрууллаа.

Тэрээр, НИТХ-ын өнөөдрийн хурлаар 2027 оны төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэхүү төлөвлөгөөнд 104 байгууллагын 538 арга хэмжээг тусгасан байна. Төлөвлөгөөг бүлэгт авч үзэх юм бол 8 бүлэгт 2027 оны нийслэлийн төлөвлөгөө орж ирсэн байна. 

Дийлэнх хувь нь бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн байгаа бол нийгмийн хөгжлийг хурдасгах чиглэлээр оруулж ирсэн байна.

Ирэх жил томоохон цэцэрлэг хүрээлэн барихаар төлөвлөсөн байна. Мөн ирэх жил явган болон дугуйн зам, цахилгаан машин цэнэглэх байршлуудыг нэмэгдүүлж байгаль дэлхийдээ ээлтэй технологийг хөгжүүлнэ. 

Шууд дамжуулалт: