Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
475
С.Цэнгүүн: Ерөнхий сайд файлыг хуурамч гэсэн ч тэрийг нь байнгын хороон дээр танилцуулсан

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Хоёр жилийн хугацаанд маш олон хүмүүсийг шинээр сайдаар тавьсан ч засаглаж чадахгүй хүнээ ахин дахин солиод байгаа нь засаглалын гүн доройтолд орсны илрэл гэж харж байна. 

Манай улсын хувьд төсвийн урсгал зардал жил бүр нэмэгдэж байна. Төсвийн урсгал зардал дотор дан ганц цалин, тэтгэврээс гадна маш их хэмжээний захиргааны зардал орсон байдаг. Захиргааны зардал их байгааг төсвийн тодотголын үеэр жижиглэсэн задаргааг нь харах боломжгүйгээр УИХ-д өргөн баригддаг.

Түүний нэг жишээ нь, Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг тавигдсан байна. Түүний задаргааны файл байнгын хороон дээр танилцуулагдаж байна. Гэтэл Ерөнхий сайд тэр файлыг хуурамч гэж тайлбарлаж байна. 

Энэ мэт олон нийтийг эргэлзүүлсэн байдал үүсэж байна. Маш олон зүйлийн задаргааг нэг болгож оруулж ирдэг харин тэр бүх задаргааг онлайнд тавигддаг болчих юм бол бид бүхэн хардлага сэрдлэгээр ажиллаад байхгүй. 

Шууд дамжуулалт: