

Нийслэлийн агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшинээс тодрууллаа.
Тэрээр, Ирэх жилийн Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөнд айл өрхүүдийг газ руу шилжүүлэх ажлаа 2 дахин хурдлуулна. Бид 5 мянган айлын дулаалга хийж, 5 мянган айлыг газ руу шилжүүлсэн. Энэ жил 5 мянган айлаа бүрэн газаар хангаад агаар орчны бохирдлын ямар нөлөө үзүүлж байна гэдэг бүрэн судалгаа хийнэ.
Ирэх жил 10-15 мянган айлыг газ руу шилжүүлнэ. Ингэснээр ойролцоогоор 20 мянган айл газ руу бүрэн шилжинэ гэсэн үг.
Улаанбаатар хотод 170 мянган айл гал түлж байхад ирэх жил гэхэд 20 мянга нь газ руу шилжинэ. Үүний тулд газ хадгалах байгууламж, их хэмжээний газ оруулж ирэх төсөв хөрөнгө мөнгөний асуудал, тоног төхөөрөмж, аюулгүй байдал, газ түгээлтийн газрууд, ажилчдын сургалтууд ирэх жил бүгд хэрэгжинэ.
Улаанбаатар хотыг газ руу шилжүүлэх эхний алхам энэ жилээр дуусаж байна. Ингээд дараагийн ажлууд нь хийгдэж айлууд газ руу шилжинэ.Энэ жил найман сургууль, цэцэрлэгийг газ руу шилжүүлсэн бол ирэх жил 25-30 сургууль цэцэрлэгийг шилжүүлнэ.
Шууд дамжуулалт:
